Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт МҮЭСТО-нд “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” болно. Утас: 99203600

09.30 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Утас: 70119921, 88084523

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.Утас:88027947

10.00 цагт Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр” арга хэмжээ эхэлнэ. Утас:93049999, 99186496

10.30 цагт Архивын ерөнхий газарт тус газрын Лавлагаа, үйлчилгээний төвийн нээлт болно.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газар Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт “Новотел” зочид буудалд Хавдрын Үндэсний Зөвлөлөөс “Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба Хууль бус тамхины нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 89007791, 90110908

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас “Түмний-76” цахим сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордонд “Мэс засалчдын анхдугаар чуулган” болно. Утас: 99179899, 86885060

14.00 цагт МҮХАҮТ-д Чацаргана, халгай, сүүлний тос, гүүний саам зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд харилцан ашигтай кластерын зарчмаар ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99090339

14.00 цагт Монголын хүүхэлдэйн театрт Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй толилуулна. Утас: 88018536

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *