Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ардчилсан хувьсгалыг удирдсан үеэсээ эхлэн хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүдийн эхний хэсэг хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ардчилсан хувьсгалыг удирдсан үеэсээ эхлэн хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүдийг “Өдрийн сонин” онцгой эрхтэйгээр ямар ч нэмэлт хачиргүйгээр уншигчдадаа цувралаар хүргэхээр болсон билээ. Ардчиллын бодит түүхийн баримт болсон энэхүү өдрийн тэмдэглэлийн эхний хэсгийг уншигчдадаа хүргэж байна.

Улс төрийн нүүрт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэгтэй өнөөгийн улс төрийн байдлын талаар ярилцсан билээ. Ярилцлагыг I-II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Өвлийн дуун” хэмээх нийтлэлийг уншина уу.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Н.Мөнхбат, М.Сономпил, Ц.Оюунбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар “Баримт, үйл явдал” нүүрнээс уншаарай.

Манай сонины тогтмол гардаг булан болох “Багш” нүүрт Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн багш, боловсрол судлалын доктор Цэвээннамжилын Тамир багш оролцлоо.

Соёл урлагын нүүрт “Opozit” хамтлагийн дуучин А.Гантулгатай ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрээр дуулхаас гадна бас кино урлагын салбартч бас хүс үзээд байгаа билээ.

Монголын сагсанбөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний нээлт өнгөрсөн даваа гаригт болсон. Лигийн тэмцээний зохион байгуулагч У.Мөнхчулуунтай ярилцсан ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *