Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн ГХЯ-ны ШХАБ хариуцсан газрын захирал Монгол Улсад айлчлав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай Мадхумита Хазарика Бхагат Монгол Улсад 2018 оны 11 дүгээр сарын 27-нд айлчлав.

Хатагтай М.Х.Бхагат Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд бараалхаж, ШХАБ-ын холбогдолтой асуудлуудаар санал солилцов. Түүнчлэн хатагтай М.Х.Бхагатыг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Очиржав болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзаж, санал солилцов.

Мөн өдөр ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны ШХАБ хариуцсан газрын захирал, үндэсний зохицуулагч, хатагтай М.Х.Бхагаттай уулзалт зохион байгуулж, манай улсын судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулийн зарим судлаачид оролцлоо. Энэ уулзалтын үеэр Хатагтай М.Х.Бхагат Энэтхэг, ШХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, манай судлаачдын сонирхсон асуултад хариулт өглөө. Хатагтай М.Х.Бхагат Монголд ийнхүү айлчилсан нь энэ оны 11 дүгээр сарын эхээр Энэтхэгт хийсэн хоёр улсын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын нэгэн үр дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *