Categories
мэдээ улс-төр

​МАН-ЫН УЗ: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж шийдлээ

МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/ маш товчхон хуралдлаа. МАН-ын Удирдах Зөвлөл 29 гишүүнтэй хэдий ч өнөөдрийн хуралд 13 гишүүн оролцсон гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзэж байгаагаа УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдсэн юм. Дээрх гишүүдээс санал авахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүлжээ. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Удирдах Зөвлөлд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Дээрх 10 гишүүний оролцоогүйгээр 13 гишүүн хуралдан шийдвэрээ гаргажээ. Мөн нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *