Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт хуралдах тов гаргасан. Гэсэн ч үдээс өмнө ирц хүрээгүй, үдээс хойш МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй, гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан юм. Улмаар өнөөдөр 14.00 цагаас С.Батболдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх тов гаргасан билээ.