Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 27-нд болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Иргэдийн оролцоо II” төслийн тайлангийн хурал болно.

09.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ даргад өргөн барина.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хот, суурин газрын шим тэжээлийн дутагдал” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “HUB INNOVATION CENTER”-т Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой “Эерэг цэнэг” зурагт номны нээлт болно. Утас:80709688

14.00 цагт Төрийн ордонд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг болно.

16.00 цагт Бүгд Найрамдах Австри улсын Элчин сайд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан төслийн явцтай танилцана. Утас:99895514

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, “Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *