Categories
мэдээ нийгэм

Хугацаат цэргийн алба хаагчид тангарагаа өргөлөө

Эх орныхоо дуудлагаар, эх орныхоо өнцөг булан бүрээс энэ оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өчигдөр буюу энэ сарын 25-нд өргөлөө.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, цэргүүдийн ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Батлан хамгаалахын сайд тангараг өргөж буй дайчдад хандан, “Эр цэргийн алба бол эх орноо батлан хамгаалах ариун дээд тангаграгтай эх оронч үзэл хүмүүжлийн алба төдийгүй эрдэм мэдлэгийн, эр хүний хйморь золбоо, жавхаа сүр, эр зориг, тэсвэр хатуужлын алба юм” хэмээв.

Цэргийн албанд богино хугацаанд дасч, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хааж байгаагаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаа байлдагчид хэлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн олон арван цэрэг эрсээр Зэвсэгт хүчин бүл нэмсэн бөгөөд эдгээр хөвгүүдээрээ бахархан омогших аав, ээж, ар гэрийн төлөөлөл нь эх орондоо тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүдтэйгээ нэг өдрийг ёслол төгөлдөр үдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *