Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргаад байна. Энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд анхан шатны шүүх хурал эхэлсэн ч шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм. Хэргийг сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.