Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг би баттай хэлье

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нийгмийн амьдрал их бухимдалтай байна. Аймаг орон нутгаар явж ард иргэдтэйгээ ч уулзлаа.Тэгэхэд ард түмэн надад хоёр хүсэлт тавьсан. Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг тогтоож өгөөч ээ, унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргэлтийг бий болгож, цалин мөнгө нэмж, ажлын байрыг хангалттай болгож өгөөч ээ хэмээх хүсэлтүүдийг тавьж байгаа. Сүүлийн үеийн судалгааг үзэхэд ард түмэн шударга ёсыг тогтоохыг илүүд үзэж, шаардаж байна. Би Үндэсний аюулгүй байдлын төлөө тэмцэх ёстой хүний нэг мөн. Монгол Улсад парламентын засаглал байхыг дэмждэг. Г.Хаянхярваа гишүүн 60 тэрбумын хэргийг хаацаалсан, шударга ёсны төлөө ажиллаж чадаагүй учраас бүлгийн даргын үүрэгт ажлаа өгөхийг шаардсан. Өнөөдөр хурал нь болох гэж байна. Энэ хүн хотын утаатай тэмцэж чадаагүй, сэтгэлээсээ ажиллаж сургууль, цэцэрлэгийг цаг хугацаанд нь барьж, ард түмний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж чадаагүй учир огцрохыг шаардсан. Энэ шаардлага тавьж, огцор гэсний төлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавьсныг Монголын ард түмэн харлаа.

ЖДҮДС-тай холбогдсон төрийн удирдлагуудад хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, эхлээд ард түмнээсээ уучлалт гуй, хоёрдугаарт яаралтай эргүүлж төл. Би шударга бусын хонгил дотор явж байгаагаа өөрийн биеэр мэдэрч байна. МАНАН бүлэгтэй шаргуу тэмцэнэ. Би аж ахуй ярьж, хийж байх ёстой гэтэл яах аргагүй улс төр ярих хэрэгтэй болж байна” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *