Categories
мэдээ нийгэм

“Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

“Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээр Улсын бүртгэлийн багц хууль, цахим үйлчилгээ, төрөлт, нас баралтын бүртгэлийн цахим систем, газар эзэмших, ашиглах эрхийн талаар хэлэлцэж байгаа аж.

Энэ үеэр улсын бүртгэлийн цахим систем, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мэдээлэл нийлүүлэх болон зуучлалын үйлчилгээг нэвтрүүлэх нь, улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа туршлага, цахим үйлчилгээ, цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлын талаар танилцуулах юм байна. Түүнчлэн улсын бүртгэлийн мэдээллийн сан, цахим системийг цаашид хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр төр, засгийн болоод хувийн хэвшлийн бусад байгууллагын төлөөллүүд санал солилцож, арга замыг тодорхойлно.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд оролцож байна.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *