Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны төсөвт хэсэгчилж тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм. Өчигдрийн /2018.11.22/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Учир нь, хэсэгчилж тавьсан хориг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгээгүй байсан аж. Тиймээс бүлгийн хуралдаанаа хийж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэхээр болсон байна. Хэрэв УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэчихвэл үргэлжлүүлэн байнгын хороод хуралдах юм. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх боломж бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *