Японы Осака хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Токио хотноо 2019 онд жүдогийн ДАШТ болох учраас “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг энэ тэмцээнийг Осака хотноо зохион байгуулж байна. “Осака-Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 3 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцох юм. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт Японы 4 бөх барилдана. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ өдөр 60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө. Олимп, ДАШТ-ий медальтай олон шилдэг жүдоч Осакагийн тэмцээнд өрсөлдөх бөгөөд өнөөдрийн барилдаан 11 цагаас эхэлнэ.