Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ

Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ өдрүүдэд болж буй боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ. 10 дахь удаагийн ДАШТ-ий 54 кг-д хүчээ сорьсон М.Нандинцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын тамирчин Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдан ялагдал хүлээлээ. Ийнхүү “Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медальт С.Петрова Дэлхийн аваргын төлөө тулалдахаар болов. Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойдоо ДАШТ-ий хүрэл медалиар М.Нандинцэцэг бэлэг барилаа. Тэрбээр энэ удаагийн дэлхийн ринг дээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд үлдэж, улмаар Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээ тулаанд өрсөлдсөн юм. М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн юм. Энэ хугацаанд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын 11 удаагийн аварга цолтон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *