Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сан 97 жилийн ойтойгоо золголоо

Монгол түмний бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж 97 жилийн ойтоогоо золгож байна. Ойн баярын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-нй өдрүүдэд “Номын сан-өчигдөр, өнөөдөр” сэдэвт түүхэн баримт бичгүүд, бичгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг 100 гаруй бүтээлээр дээжлэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ахлах мэргэжилтэн Б.Баяраа, ЗГын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Бямбаа нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад номын санч М.Баянзулын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Магсарын Баянзул” бүтээлийн үзэсгэлэн, санамж өгөх номзүйн бүртгэлийг танилцууллаа.

Монгол улсын Үндэсний номын сангийн хамт олон 97 жилийн ойн өдөр уншигч нартаа номын сангийн үйл ажиллагаагаа сурталчлан 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ. Мөн МУҮНС-гийн болон номын сангийн судалгааны бүтээлүүдээр үзэсгэлэн гарган, төрөлжсөн уншлагын танхимуудаас нийт 12 “Азтай уншигч”-ийг шалгаруулан ном бэлгэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *