Categories
гадаад мэдээ

Жамаль Хашоггийн аллагад Саудын Араб улсыг холбоотой мэтээр зарласан нь үндэслэлгүй гэв

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад Саудын Араб улсыг холбоотой мэтээр зарласан нь үндэслэлгүй гэж тус улсын Гадаад яамны сайд мэдэгджээ. Сайд Адель аль-Жубейр АНУ-ын “Си-Эн-Би-Си” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ хэрэг явдалд Саудын бүх хүн цочирдож бас эмзэглэж байна. Тэд мөн хууль шударга үнэнийг ялуулахын төлөө байгаа” гэдгийг онцолсон байна.

Тэрбээр “Саудын Арабын эрх баригчид энэ хэрэгт хамааралгүй. Угсаа залгах хунтайж бүр огтын хамаагүй гэдгийг бид тодорхой хэлсээр байна. Энэ бол тодорхой бүлэг этгээд эрх мэдлээ хэтрүүлж, хийх ёсгүй байсан зүйлийг хийснээс үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл, хяналтаас гарсан ажиллагаа болсон. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг хариуцлагад татна гэдгээ бид тайлбарласан. Мөн дахин ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс бүх дүрэм журамдаа өөрчлөлт оруулах болно” гэж ярьжээ.

Сайд Адель аль-Жубейр бас гадаадын хөрөнгө оруулагчдыг улсаас нь нүүр буруулахгүй байхыг уриалжээ. Ингэхдээ “Гадны хөрөнгө оруулагчид бидний шинэчлэл явуулахад бэлэн байдал, ил тод, нээлттэй үйл ажиллагааг анхааралдаа авна гэж найдаж байна. Саудын Араб улсад хөрөнгө оруулагчдыг гайхалтай боломжууд хүлээж байдаг. Энэ чиглэлийн манай бодлого хувирч өөрчлөгдөхгүй” гэсэн байна.

АНУ-ын хувьд Саудын Арабын итгэлтэй түнш хэвээр байх болно гэж Ерөнхийлөгч Дональд Трамп амласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *