Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 монгол хүүхэд өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд очжээ. Тэдгээр хүүхдүүд тус улсад хагалгаанд орж, өвчнөө эмчлүүлэхээр очоод байгаа юм.
БНХАУ, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 монгол хүүхдийг БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулж эмчлэх төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 53 хүүхэд эмчлүүлсэн. Энэ жил үлдсэн 47 хүүхдийг эмчлэх бөгөөд БНХАУ-ын эмч нар өнгөрсөн сард манай улсад ирж, өвчтөнүүдээ сонгоод явсан юм. Бээжинд очсон 28 хүүхэд нь эдгээр сонгогдсон 47 хүүхдийн эхний ээлж юм.
One reply on “Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 хүүхэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхээр БНХАУ-д очжээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru