Categories
мэдээ спорт

Кюүшюү башёг Комүсүби Такакейшёо тэргүүлсээр байна

Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн байдлаар Комүсүби Такакейшёо 10-1 гэсэн амжилтаар башёг тэргүүлсээр байна.

Тэрбээр 11 дэх өдөр Точиоозан-аар 10 дахь даваагаа авсан юм. Харин Сэкиваке Митакэүмэ Ёшиказе-д унаснаар 4 унаатай болов. Озэки Точиношин 6-5 гэсэн даваа унаатай байгаа бол Озэки Такаясү 9-2, Озэки Гойэдо 8-3 гэсэн даваа унаатай байна. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 7-4 гэсэн даваа унаатай бол Сэкиваке Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Такаясү-д унаснаар 3-8 гэсэн даваа, унаатай болж 50 хувийн амжилтаа хийж чадахгүй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *