Categories
мэдээ нийгэм

Сумын цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

Сэлэнгэ Аймгийн Засаг даргын 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “ЭРҮҮЛ ХҮҮХЭД – СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ” уриан дор хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн дөрвөн багаар 16 эмч, мэргэжилтнүүд 2018 оны 11 дүгээр сарын 12-20-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нийт цэцэрлэгүүдэд ажиллалаа.


Тус урьдчилан сэргийлэх үзлэгт:
1.Хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, чих, хамар хоолойн эмчийн үзлэг оношилгоо, бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоох,
2. Хөвгүүдийн үзлэг
3. Цагаан хорхойн шинжилгээ
4. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа
5. Мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж аав, ээжийнхээ нар нь болсон 1400 гаруй бяцхан үрсийг хамруулсан. Өвчтэй илэрсэн хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан ба цаашид эргэх холбоотой ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *