Categories
мэдээ нийгэм

Гоё хүүхэн одтой, шар морь өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 14, Гоё хүүхэн одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8:08 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 18 цаг 21 минутад бага цасан буух улирал эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *