Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ

Image result for Лүндээжанцан

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлийг даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн. Холбогдох хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-аар шийдвэрлэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Өнөөдөр байнгын хорооны ирц бүрдэж байна. Засгийн газрыг огцруулах асуудлаа хэлэлцье. Засаг огцрох нь уу, үгүй юу гэсэн асуулт үүсээд ажил явахгүй байна. Асуудлаа хурдан шийдэж, нэг тийш нь гаргах хэрэгтэй” гэсэн бол ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан “Би УИХ-ын болон намын бүлгийн удирдлагатай ярьсан. Долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан. Хуультай учир баасан гаригийн 15:00 цагаас өмнө манай байнгын хороог хуралдуулах бололцоо олгож өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлд гаргасан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *