Categories
мэдээ спорт

Олимпийн таеквондочид ирэх бямба гарагт ээлжит бус Их хурлаа хийнэ

Монголын олимпийн таеквондогийн холбоо /МОТХ/ 2018 оны 11 дүгээр сарын 24-нд ээлжит бус их хурлаа хийхээр товложээ. Тус их хурлаар таеквондочид шинэ дүрмээ батлан, шинэ удирдлага сонгоно. Өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нь Монголын таеквондогийн тамирчнаас сэргээш илэрсэний улмаас 2018 оны 10 сарын 17нд ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр 2006 оноос 2018 оныг хүртэл МОТХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Ийнхүү Монголын таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа товлон шинэ удирдлагаа сонгохоор болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *