ЖДҮХ сангаас нэр бүхий гишүүд зээл авсан гишүүдийн дээгүүр УИХ-ын гишүүн Б.Ундармаа бичигдээд байгаа. Тэгвэл Б.Ундармаа гишүүний “Бишрэлт” их дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байхыг уриалж, дээрх наалтыг наасан байна. Цаашид ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа урвуулан зээл авсан нөхдийн бизнесийг дэмжихгүй байх уриалга ч цахим орчинд идэвхжлээ. Энэхүү үйл ажиллагааг “Бид Уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс санаачилсан байна. ЖДҮХ сангаас зээл авсан томоохон бизнес эрхлэгчдийн дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд дээрх бичгийг нааж үйлчлүүлэхгүй байх уриалга ч цахим орчинд дэмжлэг хүлээгээд буй юм. Энэ үйл ажиллагаа нь хуулийн ямар нэгэн зөрчилгүй болохыг санаачлагчдын зүгээс дуулгаж байна.