Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулна

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.

ШАГНАЛЫН САН: 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

•Шилдэг телевиз – 1

•Шилдэг радио- 1

•Шилдэг сонин – 1

•Шилдэг мэдээллийн сайт – 1

•Шилдэг сэтгүүл – 1

2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

•Телевизийн шилдэг бүтээл – 1

•Радиогийн шилдэг бүтээл – 1

•Сонины шилдэг бүтээл – 1

•Мэдээллийн сайтын шилдэг бүтээл – 1

•Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1

3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

•Орон нутгийн шилдэг сонин– 1

•Орон нутгийн шилдэг радио – 1

•Орон нутгийн шилдэг телевиз – 1

•Орон нутгийн шилдэг сайт – 1

•Орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1

4. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана

•Телевизийн шилдэг редактор – 1

•Радиогийн шилдэг редактор -1

•Сонины шилдэг редактор -1

•Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1

•Сэтгүүлийн шилдэг редактор – 1

•Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

•Телевизийн шилдэг сэтгүүлч – 1

•Радиогийн шилдэг сэтгүүлч -1

•Сонины шилдэг сэтгүүлч -1

•Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1

•Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

•Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1

•Шилдэг судлаач -1

-ТАВИГДАХ ШААРДЛАГА-

– Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

– Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

– Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

– Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

– Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

– Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

•Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь

•Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь

•МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хороо. долдугаар хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

-НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА-

2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *