Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн боксын тэмцээний шинэ жингүүдийг баталжээ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ техникийн хорооноос “Токио-2020” олимпийн наадмын боксын тэмцээний шинэ жингүүдийг баталжээ. Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн боксын жин 5 болон нэмэгдсэн ба эрэгтэйчүүдийн жин 10-аас 8 болон хасагджээ.

Шинэ дүрмээр
эрэгтэйчүүд
52 кг, 57 кг, 63 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, + 91 кг
эмэгтэйчүүд
51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг-ийн жинд өрсөлдөнө.

Ингэснээр эмэгтэйчүүдийн боломж өссөн бол эрэгтэйчүүдийн хувьд шилдэгийн шилдэгүүд доод жингүүдэд бөөгнөрнө. Ялангуяа манай хөнгөн жингийн тамирчид нэг жинд өрсөлдөхөөр болж байна. 52 кг-д Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах, А.Нурлан, М.Гандулам зэрэг тулаанчид нэг жинд өрсөлдөх нь. Харин 57-д Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Мишээлт тэргүүтэй залуус олимпийн эрхийн төлөө өрсөлдөх биз ээ. 60 кг байхгүй учраас мөн 64 биш 63 кг болсон тул Б.Чинзориг, Г.Баярхүү тэргүүтэй залуус нэг жин хасах шаардлагатай болж байна. Үүн дээр 60 кг-ын залуус дээд жин рүүгээ өгсөх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *