Categories
мэдээ нийгэм

“Сансрын нисгэгчдийн хөшөө”-г сэргээн засварлажээ

Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ойн хүрээнд Дархан хотод 37 жилийн өмнө босгосон “Сансрын нисгэгчдийн хөшөө”-г Дархан Зангилааны хамт олон, “Хас жинст” ХХК-тай хамтран сэргээн засварлажээ.

Тус хөшөөг сэргээн засч, хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын сансрын анхны нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон Улаанбаатар төмөр зам, Дархан-Уул аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

37 жилийн өмнө босгосон энэхүү хөшөөний засварыг ирэх жилүүдэд аймаг орон нутагтайгаа хамтран үргэлжлүүлэх засч, сэргээх юм байна.

Тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗСБНХУ-ын иргэн, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Александрович Жанибековын хамт сансарт ниссэн билээ. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн энэ түүхэн түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс 1981 онд Дархан-Уул аймагт “Сансрын нисэгчдийн хөшөө” босгосон түүхтэй юм.

Дархан сумын дөрөвдүгээр баг төмөр замын район болох Вокзалын дэргэдэх нутгийн түүх соёлын дурсгалуудын нэг болох энэхүү хөшөөг барих санаачилгыг Дархан зангилааны төмөр замчид анх гаргасан бөгөөд тус зангилааны МАХН-ын хорооны дарга З.Даржаа энэ саналыг дэмжиж, төмөр замчид өөрсдийн хүч хөрөнгөөр СОЮЗ-39 сансрын хөлгийг дуурайлган тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачидтай хамтран бүтээн байгуулжээ.

Харин өнөөдрийг хүртэл энэхүү хөшөөг сэргээн засварлаагүй байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *