Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын aлба хаагчид мэргэшлийн түвшингээ шалгуулав

“Төрийн албаны тухай” (шинэчилсэн найруулга) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэжлийн түвшингээ үнэлүүлэх шалгалтад хамрагдаж байна.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны байранд зохион байгуулагдлаа.

Шалгалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын 1800 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *