Categories
мэдээ улс-төр

ЖДҮ, Оюутолгой, АСЕМ зэрэг хэргүүдийг шалгах хуулийн том баг байгуулагдлаа

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татаад буй авлигын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авчээ. Тодруулбал,

  1. “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”,
  2. “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”,
  3. “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  4. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”,
  5. “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”,
  6. “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”,
  7. “60 тэрбумын гэх хэрэг”,
  8. “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”,
  9. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”,
  10. “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

Мөн Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *