Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.
Уг төслийн удирдах хорооны гуравдугаар хурал болж, 2018 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга, Говь-Алтай аймгийн Дарив, Алтай сумдын Засаг дарга нар болон ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.