УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанд чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсан гэдгийг тодотголоо. Даргын Зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн ирэх оны төсвийн тухай хуульд тавьсан хориг болон Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай саналыг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулсан гэдгийг хэллээ. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганыг түр завсарлууллаа. Түр завсарлагааны хугацаанд Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хуралдах юм.