Categories
мэдээ нийгэм

УИХ-ыг тараах эсэх асуудлаар “Ард нийтийн санал асуулга” явуулахыг хүсэв

Нийгэмд үүсээд буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор ИЗННамаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд Засгийн газрын тусгай сангууд шударгаар ажилладаггүйн тод жишээ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн олгосон зээлээс харагдаж байна гэлээ. Мөн тус сангаас хууль санаачлагчид болон хэрэгжүүлэгчид нь үгсэн хуйвалдаж, өөрсдийн болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тухайн сангийн зээлийг хуваарилсан байгаа нь өнөөгийн Монголын төр, улстөрчдөд итгэх итгэл алдарч, цаашид итгэл хүлээлгэн ажиллах боломж харагдахгүй байна хэмээв. Тиймээс Төрийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, Засгийн газрын тусгай сангуудад яаралтай нэгдсэн шалгалт оруулахыг шаардаж байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д “Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;” хэмээх заалтын үндэслэн УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *