Categories
мэдээ соёл-урлаг

​МУГЖ Д.Гүрсэд Холливүүдийн кинонд дүр бүтээжээ

МУГЖ Д.Гүрсэд Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамт авахуулжээ. Тэд уг зургийг Мороккод авахуулсан байна.

Учир нь эдгээр хоёр уран бүтээлч нэг кинонд хамтран тоглосон аж. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн тус киноны зураг авалт өнгөрсөн сард эхэлжээ. Жонни Депп уг киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсероор ажиллаж буй гэнэ.

Уг кинонд Холливудын жүжигчин Роберт Патинсон ч мөн тоглож буй.

Түүнчлэн Монголоос өөр нэг жүжигчин дээрх киноноос бид харах нь.

Итали, Чили, Мороккод зургийг нь авах “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино хэзээ дэлгэцнээ гарах нь хараахан тодорхой болоогүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *