Categories
мэдээ нийгэм

Г.Бат-Эрдэнэ ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга болох уу

Image result for Г.Бат-Эрдэнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ж.Цэсэн өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэгвэл Ж.Цэсэнгийн оронд хэн томилогдох нь олны сонирхолыг татаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, “Ардчилал” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Цолмон нарын нэр яригдаж байгаа аж. Ц.Цолмон нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш олон жил хамтран ажилласан нэгэн. Гэсэн ч Г.Бат-Эрдэнийг томилогох магадлал тун өндөр байгаа бололтой. Г.Бат-Эрдэнийг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын хүргэн гэдгээр нь ч олон нийт таних юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *