Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлэг багтжээ.

Мөн чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” сэдвээр мэдээлэл хийх юм. Мөн хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *