“Гоёл 2019” наадам энэ сарын 26-наас Загварын 7 хоногоор эхлэх гэж байна. “Mongolian fashion week” Blue sky towert 11 дүгээр сарын 26, 27, 28-нд болно. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулна. Мөн топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм байна. Сүүлийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 30-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд явагдана. “Гоёл-2019” наадмын тасалбар ирэх Даваа гарагаас СТӨ-ний билетийн кассаар зарагдах аж. Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог юм гэж Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг онцлон хэлж буй. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилтэйгээ золгож байгаа юм. Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорч байсан юм. Энэ жилийн тухайд 11 дүгээр сарын 30-нд тодорно.