Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 17.346 иргэн дархлаажуулалтад хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 385 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд “дархлаажуулалтын 10 хоног”-ийг жилд хоёр удаа зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалтыг эхлүүллээ.

Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэлийн 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.

Сонгинохайрхан дүүргийн тухайд эрүүл мэндийн байгууллагын 920 ажилтан, 33 цэцэрлэгийн 15.338 хүүхэд, 65 болон түүнээс дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд буюу эрсдэлт бүлгийн 1088 иргэн нийлсэн нийт 17.346 иргэн уг дархлаажуулалтад хамрагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *