Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын дүүгийн компани ЖДҮХС-гаас 800 саяын зээл авчээ

ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сард “Сингапурхэльткейр сентр” ХХК 800,000,000 төгрөгийн зээл авсан байна.

ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэрс ил болсоор байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр” ХХК 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан бололтой.

“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Цагаанхад овогт Батсүхланг Одончимэг бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Старфарм” ХХК аж.



“Старфарм” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүхланг Одончимэг гэдэг хүн аж.

“Мон-Уран” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Батсүх Наранхүү бөгөөд Гүйцэтгэх Захирал нь Цагаанхад овогтой Наранхүүгийн Эрдэнэ.



Харин “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” ТББ үүсгэн байгуулагч, УЗ Дарга нь Цагаанхад овогтой Батсүхийн Саранчимэг бөгөөд эдгээр нь төрсөн ах дүүс юм. Мөн эдгээрээс гадна Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын бас нэг төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр В.Үнэнбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг юм байна.


Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *