Categories
мэдээ нийгэм

Хилийн бүсэд торон саад татжээ

Хил зөрчигчдийн үйлдлийг таслан зогсоох, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших улсын хилийн хариуцсан хэсэгт буюу Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар тэмдгийн хооронд дөрвөн километр өргөст торон саад татжээ.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайд алдагдсан байдаг. Үүний 30 гаруй нь Ногооннуур сумаас алдагдсан учир дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор Хилийн 0285 дугаар анги аймгийн удирдлагуудад санал болгож торон саад татахад шаардагдах хөрөнгийг буюу 11.8 сая төгрөгийг шийдвэрлүүлж, ажлаа ийнхүү хийж дуусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *