Categories
мэдээ улс-төр

Казахстаны ЭСЯ-аас “Daewoo” маркийн автобус нийлүүлэх талаар санал ирүүлжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хамтын ажиллагааны нэгэн санал ирүүлжээ.

Энэ нь тус улсын Костанай хотод үйлдвэрлэдэг “Daewoo” маркийн автобусны талаарх танилцуулга, түүнийг Монгол Улсад нийлүүлэх боломжтой эсэх талаар дурдсан байна. Казахстаны Гадаад худалдааны танхим нь Монгол Улсын аймгийн төвийн нийтийн тээвэр, хот хоорондын зорчигчид тээврийн автомашины чадамжийг дээшлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Костанай хотод үйлдвэрлэдэг “Daewoo” маркийн автобуснуудыг нийлүүлэх боломжтой талаар танилцуулж хамтран ажиллах санал тавьжээ. Тус автобусыг “Allur Group of companies JSC” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг “SaryarkaAvtoProm” LLP үйлдвэрт үйлдвэрлэдэг байна. Автобусыг импортлох сонирхолтой тохиолдолд үйлдвэрийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх болон холбогдох хэлэлцээр явуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. ЭЯС тус материалыг Монгол Улсын холбогдох байгууллагууд, аймгуудын удирдлага болон тээврийн компаниудад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж ийнхүү МҮХАҮТ-аар уламжлан санал ирүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *