“Гэр хороолол”-ын хөдөлгөөнөөс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн тайван цуглаан хийв.
Тус хөдөлгөөний төлөөлөл Я.Мөнгөнцэцэгийн хэлж буйгаар хэдийгээр “Гэр хороолол”-оос жагсаал зохион байгуулж буй боловч энд иргэд чөлөөтэй оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлж байна, энд ямар нэг улстөржилт байхгүй юм гэдгийг тодотгож байв. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор төр, засгийн зарим гишүүдэд хариуцлага тооцох ёстой, хүлээх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна” гэсэн юм. Үүний өмнө тус хөдөлгөөнөөс мөн Д.Сүхбаатарын талбайд майхан барьж жагсаал хийсэн. Тэр үеэр хөдөлгөөний зүгээс жагсаал цуглаанаа албан ёсоор бүртгүүлсэн гэж байсан боловч майхан барих зөвшөөрөл өгөөгүй, аваагүй гэдгээр цагдаа нартай маргаан гарч байсан боловч зохицсон гэж байв. Өнөөдрийн жагсаалд ЖДҮ-ийн сангаас зээл хүсч байсан үйлдвэрлэл болон худалдаа эрхлэгчдийн төлөөлөл ирсэн байв. Тэд, “Бидэнд ЖДҮ-ийн сангийн зээл олголт, хөрөнгийн талаар бодит мэдээлэл хэрэгтэй байна. Бид энэ талаар төр, засагт хандаж албан бичиг хүргүүлнэ” гэж байв.