Categories
мэдээ спорт

Монголын тамирчин Д.Түмэнжаргал дэлхийн аварга болжээ

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ болж байна. Хүчний гурван төрөл (суулт, шахалт, таталт)-д өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд манайхаас дасгалжуулагч Х.Энхболдын дор оролцож буй баг тамирчидаас Д.Түмэнжаргал дэлхийн аварга боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 105 кг-ын жинд цээжнээс 312.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *