Categories
мэдээ нийгэм

Манай эрдэмтэд малын хачиг шавжийг бүрэн устгах эм гаргажээ

Өчигдөр болсон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” Үндэсний чуулган дээр дотоодын эрдэмтдийн бүтээсэн шинэ бүтээлүүдээс танилцуулсны нэг нь малын хачиг шавжийг устгах түрхэдэг эм байлаа.

Манай улс малын түүхий эд арьс, ширээ дотооддоо боловсруулах, мөн гадаадад гаргахад хачиг шавжнаас аваад хорхой шавжинд идэгдэн зүсэгдэж цоорсон байдаг учир гологдож, үнэ цэнэгүй болдог тал бий. Тэгвэл энэ бэрхшээлээс ангижрах нэг арга хачиг шавжнаас хамгаалах эмийг манай эрдэмтэд гарган авч нэвтрүүлээд байна. Энэхүү эмийг 8 жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийсэн бөгөөд одоогоор дотоодын хэрэгцээнд малын хачиг шавжийг 10 хувьд устгаж байна. Харин 100 хувь бүрэн устгах байдлаар нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү, зохицуулалт дутагдаад байгааг доктор Б.Баттөр хэлж байв. Энэ эм нь импортын ижил төрлийн эм болон бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломж байгаа аж. Манайд малын арьс ширний 70 хувь нь хачиг шавьж, эктопразитоос болон гэмтсэн байдгийг хэлж байв.

Үндэсний чуулганы “Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэгийн тавьсан илтгэлдээ ойрын хоёр жил хэрэгжүүлж буй инновацийн төслүүдээс танилцуулсан юм. Одоогийн байдлаар “Монгаструм бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, “Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь, “Одой далан түрүүнээс гаралтай “2С” бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” гэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ онд Мал эмнэлгийн хүрээлэн Оюуны өмчийн газраас “Дельтамон пур-он” болон “Актитракт” бэлдмэлд тус тус үнэлгээ хийлгэж, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашигтай гэдгээ баталгаажуулжээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн шүлхийгээс сэргийлэх тосон адъюванттай гурван цэнэт Монгол вакцин, үхрийн цусан халдвараас сэргийлэх амьд вакцин, бруцеллёзоос сэргийлэх B.abortus 159 №5-R омгийн вакцин, гахайн салмонеллёзоос сэргийлэх идэвхжүүлсэн вакцин, гахайн салмонеллёз, колибактериозоос сэргийлэх хом вакцин, бог малын шөвөг яраас сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакциныг шинээр гарган аваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *