Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Би Ерөнхий сайд болохдоо ард түмэндээ худлаа хэлж чадахгүй гэж хэлсэн

Ерөнхий сайд чуулганы хуралдааны танхимд орж ирснээр чуулганы хуралдаан үргэлжилж гишүүд асуултаа асууж байна.

О.Баасанхүү: -Ард түмэн бухимдалтай байна. Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байна вэ.

Б.Батзориг сайдын хийсэн ажил хэний даалгавар байсан юм бэ. Засгийн газар хоёр дахь сайдаа чөлөөлж байна. Энэ чөлөөлөлт цаашаа үргэлжлэх үү. Дараагийн сайд нь давхар дээлтэй хүн байх уу, дан дээлтэй хүн томилох уу?

У.Хүрэлсүх: -2012-2016 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж зарим бараа бүтээгдэхүүний үнийг хатуу барьж байсан нь эдийн засгаа унагах алхам болсон. Тиймээс цаасан мөнгө хэвлэж шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин шатахууны үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Би Ерөнхий сайд болохдоо ард түмэндээ худлаа хэлж чадахгүй гэж хэлсэн. Түүнийхээ дагуу үнэнээ хэлж байна.

Намаас ЖДҮХС-гаас зээл өг гэж ямар нэгэн үүрэг өгөөгүй. Би намын даргын хувьд гишүүддээ хандаж зээлээ хурдан төлж, ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байгаа. Энэ асуудал том сургамж боллоо. Алдаа гаргасан хүмүүс алдаагаа засах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *