Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзориг сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ. Үүний дараа Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан.

“Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдлаа.

Үүний дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. Одоо УИХ-ын гишүүд санал шүүмжлэл өрнүүлж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *