Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал энэ сард барилдах эсэхээ шийдээгүй байна

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ 2018 оны сүүлийн Кюүшюү башё ирэх ням гаригт Фүкүока хотод эхлэх гэж байна. Арваннэгдүгээр сарын башёг 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлна. Тэрбээр өнгөрөгч сард бэлтгэлийн үеэр бэртэл авч өвдөгний мэс засалд орсон бөгөөд одоогоор барилдах эсэхээ шийдээгүй байгаа аж.

Харин баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Манай бөхчүүдээс дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаинова Б.Баасандорж, Чиёошёома Г.Мөнхсайхан, Араваши А.Дөлгөөн нар барилдана. Мөн жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр нарын дөрвөн бөх барилдах бөгөөд макүшитад найм, хамгийн доод зиндаа буюу санданмэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын гурван бөх барилдахаар болжээ. Энэ башёд анхаарал татаж байгаа бөхчүүдийн нэг бол Такаинова Б.Баасандорж билээ. Тэрбээр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас багагүй хугацаанд башёг өнжсөн. Тэдний хооронд үүсэн маргаан өндөрлөж, ёкозүна Харүмафүжи зодог тайлан Такаинова дахин барилдахаар болж байгаа. Энэ башёд Монголын 22 сүмоч барилдах бөгөөд башё арванннэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *