Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг Б.Батзориг сайдыг огцруулахыг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газраас өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн” хэмээв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Прокурорын байгууллаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Манай бүлэгт албан бичиг нь хараахан ирээгүй байна. Тиймээс энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ.

-ХХААХҮ-ийн сайдаар ажиллах дараагийн хүний нэр тодорсон уу?

-Энэ асуудлыг хэлэлцээгүй.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан УИХ-ын гишүүд мөнгөө төлж эхэлсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаас зээл авсан гишүүдэд нэн даруй эгүүлэн төлөх чиглэл өгсөн. Одоогоор Ж.Энхбаяр гишүүн зээлээ төлсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *