Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлажээ. Энэ дагуу МАН-ын гишүүд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цугларч, хуралдаанаа эхлүүллээ. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.

Б.Батзориг сайд үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргаад байгаа билээ. Харин өнөөдөр Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *