Ухаалаг гар утасны зах зээлд Хятадын үйлдвэрлэгч Шиаоми компани дахин тэсрэлт хийлээ. Тус компанийн ерөнхий захирал Лэй Цюань Бээжин хотноо болсон шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны үзэсгэлэнгийн үеэр 5G сүлжээг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн анхны “Mi Mix 3” нэртэй ухаалаг гар утсыг танилцуулсан байна.
Xiaomi компанийн ерөнхий захирал Лэй Цюань хэлэхдээ 4G сүлжээг түшиглэн ажилладаг ухаалаг гар утаснуудаа дотоодын зах зээлд худалдаалах болно, харин 5 жи сүлжээг дэмжигч шинэ загварын хүчирхэг ухаалаг гар утсаа ирэх оны 1 улиралдаа багтааж Европын зах зээлд гаргахаар болсон гэдгээ онцолжээ. Гар утасны 93,4 хувийн талбайг бүхэлдээ 6,39 инч хэмжээтэй Amoled дэлгэц эзэлж байгаа. Дэлгэц нь 2340-ыг харьцах нь 1080 пиксел дээрээс нь Full HD нягтшилтай.
Утасны хажуугийн ирмэг хэсэг нь л гэхэд 4,5 мм зузаантай болсон. Нүүрэн талынх нь камер нь 24 мп-ийн зураг, дүрс бичлэг авах чадалтай. Харин арын хэсгийн камер нь 12 мп юм. Санах ойн багтаамж нь 128/256 гб бол батарей нь Quick Charge технологийн 3,200 ампер цагийн багтаамжтай болж өгсөн. Үүнээс гадна 10 ваттын утасгүйгээр цэнэглэгч системтэй, хоёр хэсэгт GPS, Bluetooth 5.0 USB Type-c зэрэг оролтуудтай. Хурууны хээ мэдрэгч скайнер нь арын хэсэгт байрлаж байгаа. OC Android 9.0 Pie үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг.
Керамик материалтай гадаргуу нь цэнхэр, ногоон, хар гэсэн 3 өнгөний сонголтуудтай. Бусад төрлийн ухаалаг гар утаснуудтай харьцуулахад энэ утасны дэлгэцний нүүрэн хэсгийн доош буулгах үйлдлийг хийдэг. Ингэснээр нүүрэн талын камер арын хэсгээс гарч ирнэ. Энэ нь гар утасны бүтэн дэлгэцийг бүтнээр нь ашиглах боломжийг олгож байгаа юм. Mi Mix 3 загварын ухаалаг гар утас зах зээлд 475-575 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдана.