Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын ажлаа НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах байцаагч М.Нэргүй нар танилцууллаа.
Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хамруулжээ.
ХУД-ийн 10,114, СХД-ийн 104, СБД-ийн 11 дүгээр сургууль, ЧД-ийн 12 дугаар ахлах сургууль, МУИС, ШУТИС, АУШУИС-ын ахлах сургууль цайны газаргүй бол шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй байна.
Шалгалтанд хамрагдсан сургуулиудад үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.36 хувийн хэрэгжилттэй байна. Цайны газруудын 89 буюу 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг байна.
Хяналт, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг дурдвал,
1. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль.
2. Цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй байгаа сургууль-БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.
3. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.
4. Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа, ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль, СБД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль,
5. Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. Жишээ нь: СБД-ийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд
6. Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй- БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис тооцохгүй байгаа зэрэг зөрчлүүд байна.
Шалгалтаар эрүүл ахуй, хүнсний чанар стандартын чиглэлээр нийт 847 зөрчил илрүүлж 56.7 хувийг арилгуулан,44 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9 сая 400 төрөгний шийтгэлийг оногдуулжээ.
Мөн “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.