Categories
мэдээ нийгэм

Алга болсон хүү траншейны нүхэнд унаж нас баржээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Б.Амгаланбаяр хүү аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болжээ. Цагдаагийн байгууллага онцгой байдлын хэлтэс ар гэрийнхэнтэй нь хамтарч гурван өдөр хайсны эцэст өчигдөр 16.00 цагийн үед хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоох таггүй траншейны нүхнээс олсон байна. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй шүүхийн задлан шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *