Categories
мэдээ нийгэм

Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын АШТ-ий шилдгүүд тодорлоо

Улаанбаатар хотноо 2018 оны 10 дугаар сарын 25-28-нд уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэй Монголын Гимнастикийн холбоо/МГХ/-ноос зохион байгуулсан юм. Монгол улсад 1971 оноос Уран сайхны гимнастикийн спортын төрлийг хөгжүүлж ирсэн 47 жилийн хугацаанд анх удаагаа тивийн цомын АШТ-ийг амжилттай зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын Тайвань, Хонконг, БНАСАУ, Энэтхэг, Казахстан, БНСУ, Киргиз, Тайланд, Узбекстан, Вьетнам, Монгол Улс зэрэг 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцлоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны БТСБГ-ын дарга Э.Мөнхбилэг, МГХ-ны Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүссэн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Узбекстан улсын иргэн, Азийн Гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн техникийн хорооны Ерөнхийлөгч Гизелла Филиппова ажиллав. Харин “Улаанбаатар групп” ХХК энэ тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.

2018 оны 10 дугаар сарын 26/27-нд хагас шигшээ шатны насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд, нийлбэр дүнгээр 57.700 оноогоор Казахстан улсын тамирчин Sarybay Aidana тэргүүлж алтан медаль,50.600 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun мөнгөн медаль, 48.450 оноогоор Тайванийн Канг Юн /Kung Yun хүрэл медаль тус тус хүртсэн бол манай тамирчин, ОУХМ Хашбатын Ундрам 47.800 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Залуучуудын ганцаарчилсан төрөлд 60.400 оноогоор Казахстаны тамирчин Taniyeva Elzhana алтан медаль,47.150 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju мөнгө, 44.000 оноогоор Киргизийн тамирчин Aisha Izabekova хүрэл медаль тус тус хүртжээ. Багийн төрөлд 28.850 оноогоор БНАСАУ алтан медаль, 23.900 оноогоор Тайванийн баг мөнгөн медаль, 21.850 оноогоор Тайландын баг хүрэл медаль тус тус хүртлээ.

Харин 10 дугаар сарын 26-27-нд шигшээ шатны нэгдүгээр хэсгийн тэмцээний дүнг танилцуулахад, насанд хүрэгчид ганцаарчилсан “Цагариг”-тай дасгалын төрөлд:14.650 оноогоор Казахстаны тамирчин Sarybay Aidana алтан медаль, 14.100 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun мөнгө, 12.350 оноогоор Монголын тамирчин Х.Ундрам хүрэл медалийн эзнээр тус тус тодорлоо. Залуучуудын ганцаарчилсан “Цагариг”-тай дасгалын төрөлд:14.650 оноогоор Казахстаны тамирчин Taniyeva Elzhana алтан медаль,13.900 оноогоор Киргизийн тамирчин Aisha Izabekova мөнгө, 11.300 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju хүрэл медаль тус тус хүртжээ.

Насанд хүрэгчид ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд: 15.850 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun алт, 14.650 оноогоор Казахстаны тамирчин Sarybay Aidana мөнгө, 12.100 оноогоор Монголын тамирчин Х.Ундрам хүрэл медаль хүртжээ. Залуучууд ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд: 14.950 оноогоор Казахстаны тамирчин Taniyeva Elzhana алт, 13.600 оноогоор Киргизийн тамирчин Aisha Izabekova мөнгө,12.050 оноогоор Монголын тамирчин С.Энхжин хүрэл медалийн эзэд болов. Багийн төрөлд 5 “Цагариг”-тай дасгалын төрөлд: 16.800 оноогоор БНАСАУ-ын баг алт, 14.100 оноогоор Тайванийн баг мөнгө, 12.600 оноогоор БНСУ-ын баг хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний 3 дахь өдрийн шигшээ шатны хоёрдугаар хэсгийн насанд хүрэгчид ганцаарчилсан “Булав”-тай дасгалын төрөлд:

14.250 оноогоор Казахстаны тамирчин Sarybay Aidana алтан медаль,

12.500 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun мөнгөн медаль,

12.050 оноогоор Монголын тамирчин Х.Ундрам хүрэл медаль

Залуучууд ганцаарчилсан “Булав”-тай дасгалын төрөлд:

13.050 оноогоор Киргизийн тамирчин Aisha Izabekova алтан медаль,

13.000 оноогоор Казахстаны тамирчин Taniyeva Elzhana мөнгөн медаль,

12.250 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju хүрэл медаль

Насанд хүрэгчид ганцаарчилсан “Тууз”-тай дасгалын төрөлд

14.400 оноогоор Казахстаны тамирчин Sarybay Aidana алтан медаль,

14.150 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun мөнгөн медаль,

12.750 оноогоор Монголын тамирчин Х.Ундрам хүрэл медаль

Залуучууд ганцаарчилсан Тууз”-тай дасгалын төрөлд

13.200 оноогоор Казахстаны тамирчин Taniyeva Elzhana алтан медаль,

11.450 оноогоор Киргизийн тамирчин Aisha Izabekova мөнгөн медаль,

10.700 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju хүрэл медаль

Багийн төрөлд 2 “Олс”, 3 “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд

15.100 оноогоор БНАСАУ-ын алтан медаль,

13.150 оноогоор Монгол улс мөнгөн медаль,

12.900 оноогоор Тайванийн баг хүрэл медаль

Энэ тэмцээний хамгийн онцлог шагнал болох “Ганцаарчилсан баг”-ийн төрлөөр

129.350 оноогоор Тайванийн баг алтан медаль,

123.300 оноогоор Монголын баг мөнгөн медаль,

95.800 оноогоор Хонконгийн баг хүрэл медаль тус тус хүртлээ.

Манай улс энэхүү тэмцээнээс нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Монголын гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд: Багийн ахлагч Г.Ерөөлбат, багийн менежер Ч.Отгонцэцэг, Б.Бат-Отгон, дасгалжуулагчаар М.Булган, Б.Болормаа, шүүгчээр Б.Хулан, Б.Халиун, Б.Эрдэнэзаяа нар ажилласан байна. Тамирчдын хувьд Х.Ундрам, С.Энхжин, Г.Номин-Эрдэнэ, Ц.Зулзаяа, Б.Хишигзаяа, Б.Хишигбуян, А.Номинзул, Э.Элбэрэл, Э.Энхдалай, Ц.Энхжин, Г.Марал, У.Анхилуун, Г.Энх-Үжин, Б.Хүслэн зэрэг 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *